Автомашинд хавчуулагдсан хоёр эмэгтэйг эсэн мэнд гаргажээ

Автомашинд хавчуулагдсан хоёр эмэгтэйг эсэн мэнд гаргажээ

Хан-Уул дүүрэгт хоёр суудлын автомашин мөргөлдөж төмөр хийцэд хавчуулагдсан иргэдийг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, ослын дуудлага өчигдөр 17:56 цагийн үед бүртгэгдсэн байна. Албан хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин, иргэн Л-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашинтай мөргөлдөж 21 настай эмэгтэй Б болон иргэн 40 настай эмэгтэй А нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Тэдгээр иргэдийг Нийслэлийн түргэн тусламжийн төв болон Тээврийн Цагдаагийн албанд нарт хүлээлгэн өгчээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд