Харвардад тэнцсэн оюутнууд Трампаас болж мөрөөдлийн сургуульдаа сурч чадахгүйд хүрэв

Харвардад тэнцсэн оюутнууд Трампаас болж мөрөөдлийн сургуульдаа сурч чадахгүйд хүрэв

#Мэдэгдэл Харвардад тэнцсэн оюутнууд Трампаас болж мөрөөдлийн сургуульдаа сурч чадахгүйд хүрэв

Мөрөөдлийн сургууль болох Харвардаас "тэнцсэн" гэсэн сайхан мэдээг хүлээн авч, есдүгээр сард сургуульдаа элсэхээр бэлтгэж байсан энэ Тайвань оюутанг Юй-Сюань Лин гэдэг. Асар их хичээл зүтгэл, хөлс хөдөлмөр гарган мөрөөдлийн сургуульдаа тэнцтэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын их сургуулийн гадаад оюутан элсүүлэх эрхийг саяхан цуцаллаа. Энэ нь Юй-Сюань Линийг гэнэтийн цочролд оруулсан хүнд мэдээ байв.

Энэ тухай тэрээр "Харвардад тэнцэж мөрөөдлөө биелүүлэх зам миний төсөөлснөөс хэд дахин илүү хүнд, тун хатуу байлаа. Гэсэн ч хичээсний эцэст сургуульдаа тэнцээд хэдхэн сарын дараа шинэ оюутан болж очихоор байв. Гэтэл ерөнхийлөгч Трампын шийдвэрээс болоод хүнд цохилтод орлоо. Яах ёстойгоо мэдэхгүй санаа зовнилоор дүүрэн байна" гэж ярив.

Харвардын их сургуулиас Трампын энэ шийдвэрийг Үндсэн хууль болоод бусад хуулийг илт зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгдээд буй. Тиймээс АНУ-ын шүүхээс тус шийдвэрийг түр түдгэлзүүлсэн. Гэсэн ч суралцах визээ хараахан аваагүй Линийн тухайд бүх зүйл бүрхэг байна. Энэ тухай "Харвардад суралцах хугацаагаа хойшлуулах уу, Их Британи эсвэл Европ руу магистрын хөтөлбөрт элсэх хүсэлтээ илгээх үү гэдгээ шийдэж чадахгүй байна" гэв.

   

                                                                                                                      Эх сурвалж:Ройтерс



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд