Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Хүрээ" амаржих газрын Ерөнхий захирал Ш.Алтантуяагаас сүүлийн үед цахим орчинд гарсан зарим асуудлыг тодрууллаа.
Тэрээр "Хүрээ амаржих газар шинэ байрандаа өнгөрсөн оны 12 дугаар сард орж, үйл ажиллагаагаа тэлээд, жигдрүүлээд явж байна. Барилга баригдаад үйл ажиллагаа сайхан болно гэж байхгүй. Тиймээс тоног төхөөрөмж, багажийн захиалгыг НЗДТГ-т хүргүүлж, Нийслэлийн Худалдан авах газраас 15 багцын 6 тэрбум төгрөгийн тендер зарлагдаж, эхнээсээ тоног төхөөрөмжүүдээ хүлээн аваад байна.
Манай эмнэлэгийн төрөх тасгаар өдөртөө 20 орчим ээж үйлчлүүлж байна. VIP 5 өрөөтэй, энгийн гурван өрөөтэй. VIP өрөөнд гэр бүлээрээ орж үйлчлүүлэх боломжтой. Статистик судалгаагаар харахад энэ онд манай эмнэлэгийг зорьж, үйлчилгээ авсан эхчүүдийн тоо 30 хувиар өссөн. Манай эмч, эмнэлэгийн ажилчдын харилцаа, хандлага маш сайн. Манай эмнэлэгт смарт системүүд тавигдсан байгаа. Тиймээс дусал тариа дуусахад сувилагч дуудаад ирэхгүй гэдэг байдал одоо бол байхгүй болсон. Харьяалал харгалзахгүй хөдөө орон нутаг, дүүрэг гээд эх хүүхдийн эмчийн хяналт, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэв.