Б.Гүрсоронзон: А1, А2 ангиллын үнэмлэхтэй байж суррон унах шаардлага тавина

Б.Гүрсоронзон: А1, А2 ангиллын үнэмлэхтэй байж суррон унах шаардлага тавина

"Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" Төрийн ордонд болж байна. Энэ үеэр АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон зарим зүйлийн талаар мэдээлэл өглөө. 

АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон: Суррон, скүүтер, унадаг дугуйтай холбоотой гэмтлийн статистик тоог танилцууллаа. 2022 оноос хойш нийт 985 гэмтэл, бэртэл бүртгэгдсэн байна. Үүнд хөнгөн ба хүнд хэлбэрийн гэмтлүүд бүртгэгдсэн. 

Скүүтэр гэж юу юм бэ, цахилгаан дугуй гэж юу вэ, суррон гэж юу вэ. Эдгээрийн техникийн үзүүлэлтүүд, замын хөдөлгөөний дүрэм журамд заасан заалтууд, хуулийн зохицуулалтууд нь ямар байгаа юм. Хууль хяналтын байгууллагаас замын цагдаа болон тээврийн цагдаа зохицуулалтуудыг хэрхэн уялдуулж байсан бэ. Сая олон илтгэлүүд явлаа. Маш ойлгомжгүй, хоорондоо уялдаа холбоогүй явж байсан зохицуулалтуудыг хуультай, дүрэмтэй, ойлгомжтой болгох, иргэд олон нийтэд үүнийгээ сайн сурталчлан таниулах, дэлхийн бусад орнууд яаж скүүтэр суррон цахилгаан дугуйны хэрэглээг хийж байна. Манай орон яах ёстой вэ. Ойлгомжгүй байгаа зохицуулалтуудыг ойлгомжтой болгох шаардлагатай байна.

 Дэлхийн бусад орнууд суррон, скүүтерийн зохицуулалтыг хэрхэн хийдэг, манай орон яах ёстой талаар ярилцлаа. 

Сурроныг техникийн хяналтын үзлэгт оруулна. Үйлдвэрлэгч орноосоо арлын дугаартай, техникийн зохицуулалттай байдаг.  Он гарснаас хойш 28 сурроныг бүртгэлжүүлж, техникийн хяналтын бүртгэл хийж дугаар олгосон.

Суррон нь 3-4 төрлийн зориулалттай байдаг.

Спорт төрөл нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд явах эрхгүй байдаг. Уул хаданд л унах зохицуулалттай. Харин сигнал, тольтой байж нийтийн эзэмшлийн зам талбайд хөдөлгөөнд оролцох эрхтэй болдог. Мөн А ангиллын үнэмлэхтэй буюу 18 нас хүрсэн хүмүүс унах ёстой. Цаашид А1, А2 ангиллын үнэмлэхтэй байж суррон унах шаардлага тавина. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд