Г.Лувсанжамц: скүүтер, цахилгаан дугуй явган замаар зорчвол 10 км/цаг эсвэл 5 км/цагаас бага байхаар хуульчилна

Г.Лувсанжамц: скүүтер, цахилгаан дугуй явган замаар зорчвол 10 км/цаг эсвэл 5 км/цагаас бага байхаар хуульчилна

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас өнөөдөр /2025.05.27/ цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл өглөө.


Тэрбээр  Төсвийн хүрээний мэдэгдэл дээр алдагдалгүй төсөв батлах зарчмаар орж ирсэн. Орлогын төсөөллийг байгууллагууд өөр өөрсдийнхөөрөө төсөөлж, боловсруулан оруулж ирсэн. Ямар ч байсан Төсвийн хүрээний мэдэгдлээ баталсны дараагаар намрын чуулганаар улсын төсвөө батлах ёстой. Одоо бидний хэрэгжүүлж байгаа төслүүдийн цөөнгүй нь гадаад зээл дээр тулгуурласан байгаа. Засгийн газрын тогтворгүй байдлын хувьд хайран байна. Засгийн газраас 14 мега төслөө хэрэгжүүлэх ёстой. Одоо гурван төсөл нь хэрэгжиж эхэлсэн. Хоёрыг нь хэрэгжүүлэх гээд ажиллаж байна.

мөн нэн  шаардлагатай хэрэгжүүлэх  Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцыг  барих хэрэгтэй. Ингэснээр бид ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэржүүлэх нөхцөл бүрдэнэ.

Энэ ажлыг хамтарсан Засгийн газар л хийж чадах болов уу. Нийт 14 мега төслийн гурвыг нь шийдвэрлэхэд АН, ХҮН намын оролцоо их байсныг олон нийт ойлгоосой. Үүнд хэн нэгнийг буруутгаагүй. Монголын төр засаг тогтвортой байх ёстой. Эвтэй байхдаа хүчтэй байдаг гэдгээ битгий мартаасай. Бидний хөрш орнууд, гадаадын хөрөнгө оруулагчид улс төрийн нөхцөл байдлыг байнга ажиглаж байдаг. Хэзээ монголчууд нэг зүгт харах вэ гэдгийг харж, ажиглаж байдгийг олон нийт маш сайн ойлгоосой" гэв.

Мөн тэрбээр замын хөдөлгөөн аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөхдөө "Зохицуулалт хийхдээ хүний аюулгүй байдлыг хангах ёстой. Ялангуяа хүүхдүүд болон явган зорчигчдын эрхийг нэгдүгээрт хамгаалсан хуулийн төслийг ажлын хэсэг боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлгээ хийлээ. Цаашдаа явган зам дээр алхахдаа айхгүйгээр алхах боломж бүрдүүлье гэсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцлоо. Тэдний зүгээс аюулгүй байдлыг сурталчлах, хангах тал дээр мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа. Огт сурталчилгаа хийгээгүй гэж хэлэхгүй. Хуульд энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч гэсэн статустай оруулж байна. Энэ цахилгаан дугуй, скүүтерийн бүрэн бүтэн байдлыг тухайн аж ахуйн нэгж хариуцаж, үүрэг хүлээнэ. Ажлын хэсгээс дэлхийн улс орнуудад цахилгаан дугуй, скүүтерийг хориглосон болон зөвшөөрч байгаа улс, хот хэд байгааг судалсан. Хориглосон хотууд 20-иос дээш гараагүй байна. Ихэнх хотууд ямар нэгэн зохицуулалттайгаар шинэ технологийг замын хөдөлгөөнд ашиглаж суръя гэж байна. Бид ч гэсэн энэ хандлага  руу явах ёстой. Хуулийн төсөлд хамгийн их осол гаргаж байгаа сурроныг А үнэмлэхтэй , 18 наснаас дээш насныхан зөвхөн авто зам дээр хэрэглэнэ гэж тусгаж байгаа. Харин скүүтер, цахилгаан дугуйны хувьд явган замаар зорчвол 10 км/цаг эсвэл 5 км/цагаас бага байхаар хуульчилж байна. Хэрвээ явган зам нь тусдаа байвал дугуйн замаараа зорчино" гэсэн юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд