Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журам ирэх сараас мөрдөгдөнө

Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журам ирэх сараас мөрдөгдөнө

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгогдож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд барилгын үйл ажиллагааны тусгай  зөвшөөрлийг ирэх сарын 10-наас эхлэн барилга, барилгын материалын тусгай зөвшөөрлийг хялбарчилж, хүний оролцоогүй 100 хувь цахимаар олгохоор болсон байна.

Энэ талаар ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам, тушаалууд хүчингүй болсон. Үүний хүрээнд Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд нийлүүлэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагаа илүү тодорхой болгосон. Өмнө нь, аж ахуйн нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, янз бүрийн бүртгэл зэргийг нэхдэг байсныг болиулсан. 

Улмаар энэ онд иргэн, аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад илүү хялбар болсон. Түүнчлэн цаашид барилгын материал үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл нэхэхгүй.  Өмнө нь дөрөв хүртэлх инженер шаарддаг байсныг хоёр болгосон. Энэ мэтээр барилгын тусгай зөвшөөрлийг хялбарчилж, илүү нээлттэй болгосон" гэжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд