ЦЕГ: УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 14-17 НАСНЫ ГУРВАН ИРГЭНИЙГ ХЭРЭГТ  ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

ЦЕГ: УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 14-17 НАСНЫ ГУРВАН ИРГЭНИЙГ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Энэ сарын 25-ны өдөр 32 настай эрэгтэй биедээ олон тооны шарх авсан байдалтай нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Харин тус хэрэгт 15-17 насны иргэдийг холбогдуулан шалгаж байна гэх мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс уг асуудлын талаар ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг  тодрууллага мэдээлэл өглөө.

Хошууч С.Баярбилэг: 2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:40 цагт орчимд БЗД-ийн 27 дугаар хороонд “Хүн зодуулсан байдалтай нас барсан байна” гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн хүрээнд харьяа дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж ажиллалаа. Урьдчилсан байдлаар хэргийг 14-17 насны гурван иргэнийг холбогдуулаад шалгалтын ажиллагааг явуулж байна. Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний байгууллага холбогдох тогтоолыг гаргахаар ажиллаж байна. Хараахан шинжилгээний дүгнэлт гараагүй. Шүүх шинжилгээний тогтоолд үндслэн нас барсан шалтгаан тодорхой болно. Цаашдаа шалгалтын ажиллагаа үргэлжлэн хийгдэнэ. Амь хохирогчийн биед шарх үүссэн гэх асуудал бий. Ямар хүчин зүйлийн үйлчиллээр хэдий хугацаанд гарсан, тэр шархыг биедээ авсан. Дээрх шархаас болж амь нас хохирох шаалтгаан мөн үү гэдэг нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болно. 

 Эрүүгийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт энэ талаар маш тодорхой хуульчилсан. Шалгалтын явцад гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс Эрүүгийн тухай хуульд заасан 10.1 дүгээр зүйл, мөн дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалтай гэдгийг хараад шүүхээс шийдвэрлэх зохицуулалтай. 

 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд