Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайдтай холбоотой асуудал өндөрөө авч Засгийн газрыг огцрох хэмжээнд хүргээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихар боллоо. Мөн Засгийн газар огцрох асуудалд Ардчилсан нам гэрээгээ зөрчсөн тул Засгийн газраас гаргах ёстой гэсэн МАН бага хурлын шийдвэртэй холбоотойгоор иргэдийн болоод улс төрийн хүрээнд дээрх асуудлын шийдэл хэрхэх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа билээ. Тэгвэл засгийн газрын хуралдаанаас гарсан ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тал дээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн байрийг илэрхийллээ.
Тэрбээр, АТГ, Төрийн албаны зөвлөлийг байгуулсан. Төрийн албаны зөвлөлөөр төрийн албанд хэн байх уу гэдгийг шийдэх гэж оролдсон. АТГ-ыг байгуулаад өөрөө томилдог системийнхээ үр дүнд улс төрчдийн хэн нь улс төрд байхыг шийдэж хаан болох гэж оролдсон. Гэхдээ зөвхөн зэвсгээ угсраад бүрэн ажиллуулж амжилгүй ерөнхийлөгчийн сонгууль болж дараагийн ерөнхийлөгчөөр нь Ц.Элбэгдорж сонгогдсон.
Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болоод 8 жил болохдоо нөгөө зэвсгийг нь яаж хэрэглэж болохыг төгс харуулсан. Дараа нь Х.Баттулга болсон, төгс хэрэгжүүлсэн. Дараагийн хүн нь ч яг адилхан байна.
Аль намын хэн байхаас үл шалтгаалаад институц нь өөрөө ийм байгаад байна. Хуучин ерөнхийлөгч байсан болон одоо үндсэн хуулийн чиглэлээр ажилладаг УИХ-ын дарга болон засгийн газрын тэргүүн байсан хүмүүсийн дунд энэ яриа маш хүчтэй яригдаж байгаа. Одоо байгаа ерөнхийлөгчийг энэ яриагаараа маш сайхан бүүвэйлж байгаа. Тэгэхээр энэ нэг хүний бодол биш.
Монгол Улсад парламент зохихгүй байна гэж ойлгуулах бодлого дотроос биш гаднаас ирдэг. Монгол Улсыг нэг хүн захирдаг тэр хүнийг нь айлгах эсвэл ойлголцоход амархан байдаг гэх бодлогыг гаднаас 25 жил явуулж байна. Парламент гараад ирсэн баригдахгүй болсон. Тиймээс парламентыг нь солиод нэг хүний засаглалтай болговол барихад амар гэж бодож байгаа энэ бодлогыг гаднаас явуулсаар л байна гэлээ.