АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ШҮҮХ Д.ТРАМПЫН ГААЛИЙН ТАТВАР НЭМСЭН ШИЙДВЭР НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ ТОГТООЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ШҮҮХ Д.ТРАМПЫН ГААЛИЙН ТАТВАР НЭМСЭН ШИЙДВЭР НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ ТОГТООЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

АНУ-ын Олон улсын худалдааны шүүхээс Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан "Чөлөөлөх өдөр" нэртэй өргөн хүрээний тарифуудыг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон шийдвэр гаргалаа.

Шүүхийн гурван гишүүнээс бүрдсэн бүрэлдэхүүн нэгэн дуугаар уг тарифууд нь 1977 оны Олон улсын онцгой байдлын эдийн засгийн эрх мэдлийн тухай хууль (IEEPA)-аар Ерөнхийлөгчид олгогдсон эрх мэдлээс давсан гэж дүгнэжээ.

Трампын засаг захиргаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн бөгөөд уг асуудал эцэстээ Дээд шүүхэд хүрч болзошгүй байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд