Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зуслангийн үнэ тариф болон ээлжийн хуваарийг танилцуулж байна.
Энэ зуны хувьд хүүхдийн зуслангийн нэг ээлжийн төлбөр 420 мянган төгрөгөөс эхэлж байна. Зарим зуслан англи хэл, математикийн нэмэлт сургалттайгаар ажиллаж байгаа нь эцэг эхчүүдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Улсын хэмжээнд нийт 56 зуслан бүртгэлтэй байдаг. Үүнээс 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойролцоо байрладаг.
Хүүхдийн насны ангиллаас хамаарч зуслангийн ээлжийн төлбөр нэмэгдэнэ
Зусланд ихэвчлэн зургаагаас дээш насны хүүхдийг элсүүлдэг. Хүүхдийн зусланд бага, дунд, ахлах гэж наснаар нь ангилдаг. Хүүхдийн наснаас хамаарч зуслангийн төлбөр өөр байдаг. Жишээлбэл нарлаг зуслан бага болон дунд ангийн сурагчдын долоо хоногийн төлбөр 420.000, ахлах ангийн сурагчдын төлбөр 460.000 болж нэмэгдэнэ.
Төлбөр хөтөлбөрөөс хамааран ялгаатай
Тухайн зуслангийн хөтөлбөрөөс хамаарч төлбөрөөс хамаарч өөр байна. Сансар зуслангын шинжлэх ухааны музей болон сансар одон орон судлалын төвтэй долоо хоногийн хөтөлбөр 560 мянга бол мэргэжлийн англи багштай сургалтын хөтөлбөр 1.1 сая төгрөгийн үнэтэй байна.
Нарлаг зуслан
Хотоос 67 км зайд байрлах нарлаг зуслан энэ зун нийт ес нь ээлжээр хүүхдүүдийг хүлээн авч, тэдний амралтыг хөгжилтэй, аюулгүй өнгөрүүлэхээр бэлтгэлээ хангажээ. Нарлаг зуслангийн эхний ээлж зургадугаар сарын 20-нөөс 27-ны хүртэл долоо хоног үргэлжилнэ. Тус зуслан наймдугаар сарын 21-ны хүртэл найман ээлжээр зохион байгуулагдана. Нэг ээлжинд зургаан бүлэг хамрагдах ба бүлэг тус бүр нэг багштай . Өдрийн хоёр хоол болон хүүхэд хөгжүүлэх тоглоом, галын наадам тус хөтөлбөрт багтжээ.
Долоо хоногийн төлбөр: Бага нас-420.000 дунд- 460.000
Нарс зуслан
Улаанбаатар хотын төвөөс ойролцоогоор 18 км зайтай, байгалийн үзэсгэлэнт газар оршдог “Нарс” зуслан нь 2025 оны зун нийт 12 ээлжээр үйл ажиллагаа явуулна. Нэг ээлжинд найман бүлэг хамрагдана. Байгаль дэлхийн зүй тогтолтой танилцах, монгол өв соёлтой танилцах хөтөлбөрүүд багтжээ. Хоёр болон түүнээс дээш хүүхэд бүртгүүлвэл 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Долоо хоногийн төлбөр: 427.500- 595.000
Сансар зуслан
Нийслэлээс 38 км Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрладаг. Энэхүү зуслан байгальд ээлтэй, цэвэр агаарт, ой мод, уул усны дунд зуны амралтаа өнгөрүүлэхэд тохиромжтой. Сансар олон улсын зуслан энэ зун нийт арван ээлжээр үйл ажиллагаа явуулна. Нэг ээлжинд нийт найман бүлэг хамрагдах ба бүлэг бүр нь хоёр багштай. Шинжлэх ухааны музей, морьт харвааны болон морь унах сургалт, сансар одон орон судлалын төв зэрэг хөтөлбөрүүд багтжээ.
Долоо хоногийн төлбөр: 560.000
Галакси зуслан
Хотоос зүүн тийш 28 км зайд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Баянтөхөмийн аманд байрладаг. Галакси зуслан хүүхдүүдийн амралтыг аюулгүй, хөгжилтэй, танин мэдэхүй шинжлэх ухааны туршилт, гар бөмбөгийн сургалт, бие даан хоол хийж сурах зэрэг хөтөлбөрүүд багтжээ. Галакси зуслан энэ зун нийт 11 ээлжээр үйл ажиллагаагаа явуулна.
Долоо хоногийн төлбөр: Бага болон дунд ангийн сурагчид 470.000, ахлах ангийн сурагчид 505.000
Янзага зуслан
Улаанбаатар хотоос 26 км зайд байгалийн үзэсгэлэнт Хандгайтын аманд байрладаг бөгөөд 7-18 насны хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөртэй зуслан юм. Энэхүү зуслан нь хүүхдүүдийг байгальд ойр амрааж, шинэ найзтай болгох, урлаг болон спортын арга хэмжээ, хүүхдийн хөгжлийг дэмжих тоглоом зэрэг хөтөлбөртэй. Янзага зуслан энэ зун есөн ээлжээр үйлажиллагаа явуулна.
Долоо хоногийн төлбөр 560.000
Найрамдал зуслан
Улаанбаатар хотоос 30 км-т, Баянголын аманд байрладаг. Найрамдал олон улсын хүүхдийн зуслан нь хүүхдийн бие даах чадвар, харилцаа, соёлын ойлголт зэргийг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын хөтөлбөртэй. Жил бүр Монгол болон гадаадын олон орны хүүхдүүд хамтдаа амарч, суралцдаг тус зуслан нь найман ээлжтэйгээр ажилладаг. Нэг ээлж нь 7 хоног үргэлжилдэг ба 6-16 насны хүүхдүүдийг хүлээн авна.
"ENGLISH CAMP" ХҮҮХДИЙН ЗУСЛАН
Хаяг: Кувейтын ам
Утас: 99097476
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Үнэ: 595.000₮
"ЗУЛЗАГЫН ГОЛ" ХҮҮХДИЙН ЗУСЛАН
Хаяг: Дархан-Уул аймаг, Хонгор сум
Утас: 85314108, 88370171
"ДАЯН-ОЧИР" ХҮҮХДИЙН ЗУСЛАН
Хаяг: Завхан, Улиастай
Утас: 99940688
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Үнэ: 250.000-350.000₮
“TBS SUMMER CAMP”
Утас: 86621111; 86791111
Үнэ: 560.000₮