Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайдын итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн байр суурийг илэрхийллээ.
Л.Мөнхбаясгалан: АН-ын сайд нар юу юугүй Засгаас гарахгүй. Энэ Засгийн газрын амин сүнс нь өөрөө14 мега төсөл. Үүнээс 6-7 нь манай говийн бүсэд хэрэгжинэ. Тэр дотроо Говь болоод монгол улсын хувьд нэг номерын төсөл бол усны мега төсөл. Хэрлэн, Онон, Орхон,Онги. Өнөөдөр монгол улс усны хайгуулаа хийгээгүй. Улаанбаатар хотын иргэдийн ууж байгаа усанд шинжилгээ хийхэд эрүүл мэндэд тохиромжгүй ус гэж гарсан. Энэ мэтчилэн миний хувьд бол усны төсөл номер нэг төсөл. Энэ төсөл унавал маш их харамсана. Дээрээс нь Дорноговьд байгаа Алтанширээгийн газрын тосны үйлдвэр энэ бас Монгол улсад хэрэгтэй. Мөн Таван толгойн дулааны цахилгаан станц бид нар Оюутолгойд жил болгон 200 сая доллар гадагшаа алддаг. Энэ том төслүүдээл явуулаасай гэж хүсч байгаа. Ер нь сенсац үүсгэх, попрох, шүүмжлэх, хэзээч хэрэгжихгүй юм ярих бол амархан ш дээ. Ерөнхий сайдыг нэг зүйлд миний хувьд шүүмжилж байгаа. Тэр нь УИХ-д итгэл үзүүлэх тогтоолын төслөө оруулж ирэх шаардлагаггүй. Нам дотроо л асуудлаа шийдэх ёстой гэж үзэж байгаа. Нэг нам хоорондоо хэрэлдлээ гомлоо гээд тэр болгоныг бид нар Их хурал яриад байх уу. Үгүй байхгүй юу. Тэр намын дургүй байсан хүмүүс нь АН муухай зайл гэсний төлөө манай намын зарим гишүүд туг далбай бариад огцор огцор гээд байгаа нь МАН шийдвэрийг хэрэгжүүлэх гээд гүйгээд байна ш дээ. Болохгүй бол намаасаа хөөх хэрэгтэй ш дээ. Манай нам яаран гүйж засгийн газраас гарахгүй. Яагаад гэвэл яг одоо Хамтарсан засгийн газар огцроогүй байна. Асуудал нь гэвэл ерөнхий сайдыг асуудлаа өргөн мэдүүлсэнээс хойш 3 хоногийн дараа 10 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Яг юу болсныг нь сонсоё л доо. Яг яасын. Огцороёоо гэвэл огцруулаад өгий. Үлдэеэ гэвэл яагаад үлдэх гээд байгаан. Яагаад тэгвэл намтайгаа тэрсэлдээд байгаан.Ямар учир шалтгаан болцын. Яагаад намын зовлонгоо Парламентад оруулж ирээд байгаан. Яагаад зүгээр хаячаад ажлаа хийж болохгүй байгаан гэх мэтчилэн зөндөө асуудал байна. Манай нам шийдвэр гаргавал намынхаа шийдвэрийг дагана.