Т.Ням-Очир: Хөөцөлдөж тоглож байх үедээ хаалганд оногдож, нэг нүд нь маш ноцтой гэмтсэн

Т.Ням-Очир: Хөөцөлдөж тоглож байх үедээ хаалганд оногдож, нэг нүд нь маш ноцтой гэмтсэн

Булган аймгийн Тэшиг суманд энэ сарын 27-ний 10:30 цагийн үед сургуулийнхаа коридороор явж байсан 9 настай сурагч хүү рүү багш нь хаалга савсны улмаас хаалганы бариул хүүгийн нэг нүд рүү орж, нүд нь урсаж гарч ирсэн ноцтой осол гарсан байна. Хүүг ЭХЭМҮТ-д хагалгаанд оруулж, нэг нүдийг нь бүрэн авчээ. Хүүгийн биеийн байдал хүнд байгаа юм . Тэгвэл энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Осор Масс телевизийн тодрууллага ярилцлаганд дараах тайлбар мэдээллийг өглөө.  

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: Харамсалтай үйл явдал болсон байна. Өчигдөр энэ талаарх мэдээллийг авч, сургуультай нь холбогдсон.

Сургуулийн их завсарлагааны үеэр Тэшиг сумын ЕБ-ын сургуулийн 4-р ангийн сурагчид, шүдээ угаах цагаараа гарч явсан. Багш хөгжлийн төвийн үүдэнд багш хаалгаар гарч ирэх үед хүүхдүүдийн хөөцөлдөж, тоглож байх үе таарсан. Ингэснээр хаалганд хүүхэд оногдож, нэг нүд нь маш ноцтой гэмтсэн гэх илтгэх хуудсыг тус сургуулиас нь ирүүлсэн. 

Сургуулийн анги танхимын хаалганы бариул, цоож хүүхдийн харааны түвшнээс хэр зэрэг өндөр байх ёстой зэргийг бид эргэж харах ёстой зэрэг эргэж харах зүйл их байгаа.  Бид сургуультай холбогдож одоогийн байдлаар хүүхдэд ямар тусламж үзүүлсэн, дараагийн шатанд ямар тусламж үзүүлэх шаардлагатай байгааг тодруулсан. Мөн ар гэрт нь ямар хүндрэл үүсэж байна, тэр асуудалд нь бид ямар хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой вэ гэдэгт саналаа танилцуулсан байгаа. 

Тухайн үед сумын эмнэлэг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байсан. Аймгийн эмнэлэг нь Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай гэх дүгнэлт гаргасан. Тиймээс шаардлагатай шатахуун түлш, эмчилгээний хандив цуглуулах ажлууд хийгдсэн  гэв. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд