П.Наранбаяр:Сургуулийн орчинд осолдож, нүдээ гэмтээсэн хүүхдэд нөхөн олговор олгох ёстой

П.Наранбаяр:Сургуулийн орчинд осолдож, нүдээ гэмтээсэн хүүхдэд нөхөн олговор олгох ёстой

Булган аймгийн Тэшиг суманд энэ сарын 27-ний 10:30 цагийн үед сургуулийнхаа коридороор явж байсан 9 настай сурагч хүү рүү багш нь хаалга савсны улмаас хаалганы бариул хүүгийн нэг нүд рүү орж, нүд нь урсаж гарч ирсэн ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Уг асуудлаар УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад дараах тайлбар мэдээллийг өглөө. 

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: Булган аймагт маш золгүй явдал болсон. Коридорт гүйж явсан хүүхэд гэнэт онгойлгосон хаалгад нүд нь таарч гэмтсэн. Хүүхдийг ЭХЭМҮТ-д авчран эмчлүүлж байна. Сургуулийн орчны аюулгүй байдлын асуудал энд яригдана. Түүнчлэн сургууль дотор гүйх нь осолтой. Үүн дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Бас сургууль орчмын аюулгүй байдлыг хангасан стандартыг бүрэн хангаж ажиллах хэрэгтэй байна. Мөн сургууль орчимд гэмтэж бэртэхээс сэргийлэх даатгалын асуудал чухал байна. Ийм золгүй осол гарсан тохиолдолд хүүхдийн эмчилгээнд төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой юм. Ийм ноцтой гэмтэл авсан учраас дэмжлэг үзүүлэхээс өөр аргагүй. Тиймээс Сургуулийн орчинд осолдож, нүдээ гэмтээсэн хүүхдийн аав ээжтэй нь холбогдож нөхөн олговор олгох ёстой" гэв. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд