Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг угтан авлаа

Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүрэлцэн ирсэн.

Тус улсын ерөнхийлөгч ирсэнтэй холбогдуулан дараах үйл ажиллагаа хуваарийн дагуу болох юм,

  • Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Төрийн ордны “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурна
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар ганцаарчилсан уулзалт хийнэ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийнэ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ
  • Монгол-Туркменистаны Бизнес форум МҮХАҮТ-ын Их танхимд болно     
  • Туркменистан-Монгол уран бүтээлчдийн хамтарсан Хүндэтгэлийн тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болно

Энэ нь Туркменистан улсын хувьд манай улсад ерөнхийлөгчийн хэмжээнд хийж буй анхны айлчлал. Манай хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ. Өнгөрөгч 2024 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Туркменистан улсад айлчлахдаа Сердар Бердымухамедовыг урьсан юм.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд