Баян-Өлгийн аймагт гарсан зам тээврийн ослоор гэмтсэн дөрвөн хүүхдийн бие тогтворжсон

Баян-Өлгийн аймагт гарсан зам тээврийн ослоор гэмтсэн дөрвөн хүүхдийн бие тогтворжсон

Баян-Өлгий аймагт гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай гэх хэрэг /2025-06-01/-ны өдөр гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 05 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн.

Ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүн 17 настай эрэгтэй нь төрсөн ахынхаа эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогдоод байна" хэмээсэн. Тэгвэл өнөөдөр буюу /2025-06-02/-нд ЦЕГ-аас цаг үеийн мэдээлэл өглөө.

Ингэхдээ "Тухайн хэрэгт холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Зам тээврийн ослоор гэмтсэн дөрвөн хүүхэд эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал тогтвортой байгаа гэх мэдээллийг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээлээд байна" гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд