ТББХ нь 25 гишүүнтэй бөгөөд  23 гишүүнтэйгээр хуралдаж байна

 ТББХ нь 25 гишүүнтэй бөгөөд 23 гишүүнтэйгээр хуралдаж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "итгэл хүлээлгэх" асуудлыг хэлэлцэж байна. 

Хуралдааны ирц 80 хувьтай  буюу 25 гишүүнээс 23 гишүүн хуралдаанд оролцож байна. 

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо нь 25 гишүүнтэй бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мөн Засгийн газрын ихэнх гишүүд гээд парламентад нөлөө бүхий гишүүд харьяалагдаж байна. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэг, нөлөөгөөр УИХ-ын гишүүн болсон Э.Болормаа, О.Номинчимэг нар ч ТББХ-ны гишүүнээр ажилладаг байна. Хуралдаан ерөнхий сайдаас гишүүд асуулт асууж хариултаар үргэлжилж байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд