Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал энэ зургадугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийн сүмогийн холбоог орхиж буйгаа албан ёсоор зарлах аж. Өнөөдөр/2025.06.02/ эх сурвалжуудын мэдээлснээр өдгөө 40 настай Хакүхо буюу Миягино оякатагийн сүмогийн холбоог орхиж буй хамгийн том шалтгаан нь түүний дэвжээний ирээдүй аж. Түүний дэвжээ 2024 оны дөрөвдүгээр сард хаагдсан бөгөөд энэ хэргийн гол буруутан нь Хокүсэйхо А.Даваанинж билээ. Залуу бөхийн хувьд дэвжээнийхээ бөхчүүдийг дарамталж, дээрэлхдэг байсан нь олон удаагийн үйлдлээр нь илэрсэн. Үүний улмаас сүмогийн холбоо хатуу хариуцлага тооцон Миягино дэвжээг хааж, бөхчүүд, дасгалжуулагчдыг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлсэн билээ.
Хакүхо дээд зиндаа нийтдээ 45 удаа түрүүлж, 1,187 барилдаанд давсан амжилттай бөгөөд энэхүү хоёр амжилт нь хоёулаа бүх цагийн рекордууд юм. Тэрбээр 2021 оны есдүгээр сард зодог тайлж, дэвжээний багш болсон түүхтэй.