М.Нарантуяа Нара: МАН дангаараа засаглахдаа ард түмний боломжийг л хулгайлсан

М.Нарантуяа Нара: МАН дангаараа засаглахдаа ард түмний боломжийг л хулгайлсан

Хуваалцах Жиргэх

М.Нарантуяа Нара:Энэ хуралд ирцээ бүртгүүлсэн гишүүдийг иргэд сайн хараад аваасай. Ирцээ бүртгүүлээгүй гишүүд ацан шалаатай, аль ч талд ороогүй алцаганасан гишүүд байгаа. Хоёрдугаарт, би энэ танхимд орж ирсэндээ харамсаж байна. Энэ танхимд орж ирээд би алаад өгнө гэж бодсон. Гэтэл энэ танхимд багцалсан, улсаа тонон дээрэмддэг, мафи бүлэглэлийн гар хөл болсон, тэднээс хандив мөнгөөр орж ирдэг газар байсан байна. Та нар Шанелийн цүнх хараад гайхаад байх юм! Чуулган дотор Шанелийн цүнхгүй ядуурсан гуйлгачин байхгүй.Төрд орсон хэн ч баяждаг"

Яг одоо иргэд энэ хурлын ирцтэй танилцаасай гэж хүсэж байна. Ирээгүй гишүүд бол ямар нэгэн байдлаар ацын шалаанд орчоод нэг талдаа гарч чадахгүй гишүүд байгаа. МАН дангаараа засаглаж ирсэн. Тэгэхдээ ард түмний боломжийг урдуур орж хулгайлдаг. Бүх хөгжлийн сан, ЖДҮ, Боловсролын сан, концесс, тендер гээд бүгдийг хуу хамаад хувааж авдаг . Энэ өнөөдөр болж байгаа хурал, гадаа байгаа жагсаал ерөөсөөл та нарын атгаг санаа энийг хувааж авах гэсэн сандал суудлын шуналын чинь үнэн. Монголын ард түмэн татвараа төлж чадахгүй байхад энэ MCS монголын том том стратегийн ордуудыг хуу хамдаг газрууд яахаараа хуулийн шийдлээр НӨАТ-ийн татварын орлогоос тэглүүлээд хөнгөлүүлээд байдаг юм бэ? Тэгсэн мөртлөө бүгдээрээ шахуу ил цагаандаа гараад энэ эрх ашгийг хамгаалаад сууж байж дандаа ард түмний нэрийг барина. Ард түмэн ядуурсан, доройтсон уландаа хүрсэнийг гайхна. Хаана чинь та нарын эрх ашиг байгаад байгаан. Ард иргэд энд юу болоод байгааг ойлгоосой. Эрх ашгаараа нэгдэж нийлээд энд ийм байдал үүсгэж байгаа шүү та нар...



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд