ХҮН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ НЬ ХУДАР ВУУ

ХҮН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ НЬ ХУДАР ВУУ

Хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Хамтарсан засагт ажиллаж байсан ХҮН намын дарга Т. Доржханд МАН бага хурлын шийдвэрээс эхлээд өөрийн байр суурийг хатуу илэрхийлсээр ирсэн.Тэрээр засаг  төр тогтворгүй байх нь монголын эдийн засгийг маш хүнд байдалд оруулж байна. Олон жил гацсан байсан төсөл ажлууд эхэлсэн ч ерөнхий сайдын асуудлаас болоод яг одоо гацсан тухай онцолж байсан бөгөөд хэрвээ хамтарсан засаг унавал сөрөг хүчин ямар байдгийг утгаар нь үзүүлэхээ хэлж байв. Мөн энэ цаг үед  өрнөсөн улс төрийн тогтворгүй байдлыг ерөнхийлөгчийн үйлдэл хэмээн хардаж байгаагаа ч нуугаагүй. Тэгвэл өчигдөрийн төрийн ордонд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолыг чуулганаар хэлэлцэж байх үеэр  зарим ХҮН намын гишүүд эхнээсээ намаасаа гарахаа мэдэгдэж, дотоод ардчилалгүй байгаа талаар шүгэл үлээв. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өчигдөр УИХ-ын чуулганы дундуур мэдээлэл хийхдээ "ХҮН нам тарах хэрэгтэй" хэмээсэн юм. Тэрбээр "Ер нь олон сар, жил тэвчлээ. Манай нам ямар ч дотоод ардчилалгүй. Дарга сэтэртэй хэдэн хүмүүс нь шийдвэр гаргадаг. Хэрэгтэй үедээ гишүүдээ наалдуулж, хэрэггүй үедээ ар өврөөс нь хутгалдаг нам. Би хамгаалалт хүсч байна. Дандаа занана. Хэнийг яаж занадаг вэ гэдгийг хэлэхээ больё. Гэр бүл, хүүхэд рүү чинь орно гэдэг. Би бол гадаад харилцаа сайтай учраас хүний эрхийн байгууллагад хандаж болно. Нэг удаа УИХ-ын гишүүн Б.Найдалаа кноп хамтарч дарсангүй гээд. Хүслийнхээ эсрэг тэр кнопыг нь дарах гэсэн 7-8 дараад ажиллаагүй. Үнэнээ хэлсэн чинь кноп дарсангүй гэж ширээ балбаж босч ирж байна хэмээсэн. 

 

Энэ олон гишүүд харж байна, ичиж амьдаръя гэдгийг хэлсэн. Энэ болгоныг би тэвчиж олон сар явж байна. Ёс зүйн хорооны дарга Б.Баярбаатар энэ асуудлыг мэднэ. Хүлээцтэй, энэрэнгүй, хүнлэг байхыг хичээсэн. ХҮН нам тарах хэрэгтэй. Өөрөөрөө байх эрх чөлөө өгөхгүй, маш хэцүү байна гэв. 

 

Хүн намын гишүүн үнэхээр дарамтанд орж тэвчилгүй намаа тараахыг хүсэв үү. Эсвэл нөгөө улс төрийг халаасалсан компанийн тушаалыг биелүүлж намын даргынхаа дараагийн алхамд саад хийж самрахыг оролдов уу гэдэг нь анхаарал татаж байна. Учир нь хамтарсан засагт хамтарч намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж тэдэнд олдсонч чадсангүй. Тиймээс намын даргын хилэн гарах нь тодорхой. Тиймээс түүний дараагийн нүүдлийг дарах гэсэн сенсаац  байв уу, эсвэл үнэхээр ХҮН нам дотроо дарангуйлал тогтоосон нь ил гарж намаа тараахыг хүсэв үү гэдгийг анхааран харах л үлдлээ. 

 

                                                                                                                                               hurts.mn



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд