Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сарын 04, 09, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд ихэнх нутгаар дулаан байна.
Хур тунадас: 03-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 04-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 09,10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 04, 09, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +29...+34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Хур тунадас: 04, 07-нд бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04, 07-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 04, 09, 10-нд сэрүүхэн шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус дулаан
Ирэх долоо, наймдугаар саруудад агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.
Харин хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага хуурай харин говь болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Есдүгээр сард агаарын температурын болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Зуны саруудад говь болон төвийн бүс нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа тул гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Долдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Өвөрхангай, Дундговийн нутаг, Баянхонгорын зүүн, Төвийн өмнөд, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Наймдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.