Ховд аймагт “Улаанбурхан” өвчний хоёр тохиолдол бүртгэгдлээ

Ховд аймагт “Улаанбурхан” өвчний хоёр тохиолдол бүртгэгдлээ

Улаанбаатар хотод  өнөөдрийн \2025,06,04\ тоон мэдээллээр “Улаанбурхан” өвчний тохиолдол 5309 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс нас баралт 2, эдгэрсэн 3527, гэрээр эмчлэгдэж байгаа 1163, эмнэлэгт 617 нь хэвтэн эмчлүүлж байна.

Улаабурхан өвчний батлагдсан тохиолдол орон нутагт сүүлд өгсөн мэдээллээр  Говь-Алтай аймагт энэ сарын 02-ны өдөр уг өвчлөл бүгтгэгдсэн байсан бол энэ сарын 03-ны оройн 21:00 цагт зэргэлдээ  Ховд аймагт “Улаанбурхан” өвчний хоёр тохирлдол шинээр бүртгэгдлээ. Тодруулбал: Вакцины тунд хамрагдаагүй 4 болон 7 сартай нярай хүүхдүүд өвчилсөн байна.

slow loris ба бичвэр нарын зураг байж магад

Иймд өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинд хамрагдаж, гараа сайтар угааж, олон нийтийн газраар явахдаа маск зүүж явахыг мэргэжлийн салбар байгууллагууд зөвлөж байна. “Улаанбурхан” өвчний үед халуурах, нус гоожих, ханиалгах, нүдний салст бүрхэвч улайж үрэвсэх, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Уг өвчнөөр өвдсөн хүнтэй ойр байсан 10 хүний 9 хүн халдвар авах эрсдэл өндөртэй халдварт өвчин юм. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагадаа яаралтай хандана уу. Одоогоор Ховд аймагт өвчлөл бүртгэгдээгүй байна

эх сурвалж: Ховд,мн



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд