Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрөгч амралтын өдөр буюу /2025.05.31/-т "Guys 666" хамтлагийн "Сургууль минь баяртай" тоглолт Social park-т, реппер 113-ын "Зуны зугаа" тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд тус тус болсон билээ. Тоглолтын үеэр цагдаагийн байгууллага олон хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд үзэгчид нь архи согтууруулах ундаа хэрэглэж, үймээн дэгдээсний улмаас шалгалтын ажиллагаа явуулахад тоглолтын артистуудаас хар тамхи хэрэглэсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, реппер 113, "Guys" хамтлагийн Х.Бат-Ундрал нараас тухайн үед нэгжлэг хийхэд биед нь ямар нэгэн мансууруулах төрлийн бодис байгаагүй ч шээсний шинжилгээгээр бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Одоогийн байдлаар эдгээр уран бүтээлчдийг цагдан хорих арга хэмжээ авч, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа юм байна.