Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 11 цагаас хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 11 цагаас хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 11.00 цагт төрийн ордонд хуралдуулахаар товложээ.

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалзсанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэхдээ дараагийн Засгийн газар байгуулагдтал Л.Оюун-Эрдэнийн танхим үүрэг гүйцэтгэгч Засгийн газар нэрээр ажиллах юм. Тиймээс өнөөдөр 11.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

УИХ дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор буюу ирэх долоодугаар сарын 3-наас өмнө томилох ёстой.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд