Засгийн газрын хуралдаан 11.00 цагт эхэлж, 28 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан 11.00 цагт эхэлж, 28 асуудал хэлэлцэж байна

Хуваалцах Жиргэх

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2025.06.04/ Засгийн газар 11.00 цагт 26-р ээлжит хуралдаанаа хийхээр товлосон байна.

Энэ удаагийн хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч, дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэлх 30 хонoгийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэсэн хэвээр байх юм.

Өнөөдрийн хуралдаанаар,

  1. Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл,
  2. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  4. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  6. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл,
  7. Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
  8. “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар зэрэг 28 асуудал хэлэлцэж, танилцахаар төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд