ГХЯ: Уг хэрэг 2023 онд болсон бөгөөд тухайн үед нь холбогдох дэмжлэгийг үзүүлж, шийдвэрлэсэн

ГХЯ: Уг хэрэг 2023 онд болсон бөгөөд тухайн үед нь холбогдох дэмжлэгийг үзүүлж, шийдвэрлэсэн

Хуваалцах Жиргэх

БНСУ-д яаралтай хагалгаанд орох заалттай хоёр настай монгол хүүг 19 хоног хорьж, эрхийг нь ноцтой зөрчсөн талаар мэдээлэл цахим орчинд нийтлэгдээд байгаа билээ. Тодруулбал, БНСУ-ын хууль хяналтын байгууллага гадаад иргэдийг орон гэрээс нь баривчлахдаа бага насны хүүхдийг насанд хүрэгчдийн хорих ангид цуг хорьсон талаар мэдээлэл, баримт тус улсын телевизээр цацагдсан байна.

Монгол Улсын иргэн хоёр настай хүүхдийн хамт 19 хоног хоригдсон бөгөөд хүүхдийн биеийн байдал муудахад эмнэлгийн тусламж үзүүлээгүй, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн талаар БНСУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Түүнчлэн тухайн хэрэгт Монголын талаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй талаар дурдсан байна. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, "Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл нь 2023 оны зургадугаар сард гарсан мэдээлэл бөгөөд тухайн үед холбогдох дэмжлэгийг үзүүлж шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар ижил төрлийн асуудал үүсээгүй гэдгийг Консулын газраас мэдээлсэн" гэлээ. Тухайн үед БНСУ-ын ХЗЯ-наас энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргаж байсан байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд