Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг 2015 оноос сэргээн зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүрийн наймдугаар сард болдог байсныг энэ жилээс өөрчилжээ.
Уг наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран уламжлал болгон зохион байгуулдаг билээ. “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах ач холбогдолтой юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 166 тоот захирамжаар даншиг наадам зургаадугаар сарын 21, 22-нд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт болохоор болсон байна. Наадмын хурдан морины уралдааныг Хүй долоон худагт, харин үндэсний болон буриад, өвөрмонгол бөхийн барилдаан, цам харайх ёслол тэргүүтэй шашны зан үйлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд, сур, шагайн харвааг сур, шагайн асарт зохион байгуулна.