Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин: Засгийн газраас 137 дугаар тогтоол гарсан. Түүний дагуу эрчим хүчний салбарын 27 компаний 66 хувь нь “Эрчис Монгол”шилжнэ. Хуулийн дагуу яах ёстой вэ гэвэл хүчин төгөлдөр ажиллаж буй компаний ТУЗ-ууд нь “Эрчист Монгол”-д 66 хувийг эзэмшинэ хэмээх өөрчлөлтийг дүрмэндээ оруулах хэрэгтэй. Тэр өөрчлөлтийг хувьцаа эзэмшигч нь буюу засгийн газар нь батална. Тийнхүү дүрэм хүчин төгөлдөр болж “Эрчист Монгол” хууль ёсны 66 хувиа эзэмшдэг болно.
2024 оны сүүлээр цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлсэн. Үүний ачаар станцууд гайгүй ашигтай гарлаа. 5 сарын 16-нд дулааны тарифыг нэмэгдүүлэх ёстой байтал 1 сарын 1 болтол хойшлуулсан. Үүний улмаас дулааны станцууд хүндэрнэ. Энэ жил нэлээн алдагдалтай ажиллана. Жишээлбэл хувийн хэвшлийн цахилгааны станц 300 хүнтэй ажиллаж байхад, төрийн өмчийн цахилгаан станц яагаад 1600 хүнтэй ажиллах ёстой юм бэ гэдэг наад захын асуудал байна.