Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХУ-ын өмнөд бүсэд оршдог Волгоград хотын шүүх коллежийн оюутныг Украин руу 40 ам.доллар шилжүүлснийх нь төлөө 12 жилээр хорих ял оноосон байна. “Mediazona” агентлаг мягмар гарагт /2025.06.03/ мэдээлснээр Волгоградын Политехникийн коллежийн оюутан, 21 настай Андрей Глуховыг нэг сар гаруй хугацаанд шүүжээ.
Шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2025.05.29/ шийдвэр гаргахдаа түүнийг эх орноосоо урвасан гэж үзсэн байна. Глуховыг чанга дэглэмтэй шоронд хорих юм. Түүний аав Эдуард Глухов “Mediazona” агентлагт хэлэхдээ хүү нь Украины дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан гэжээ. Дайн эхэлсний дараа тэр энхийн хэлэлцээг дэмжихийн тулд гарын үсэг цуглуулж байгаа Украин иргэн гэх хүнтэй цахимаар холбогдсон юм.
Тухайн иргэн Глуховт банкны дансаа өгөхөд тэр 1,500 рубль (тэр үеийн ханшаар 17 ам.доллар) шилжүүлжээ. 2024 оны есдүгээр сард хууль сахиулах байгууллагынхан Глуховын гэрт нэгжлэг хийж, компьютерыг нь хураан авсан байна. Түүнийг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба байцаагаад сулласан ч дараа нь дахин баривчилжээ.
Эх сурвалж: Eguur.mn