Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрөгч даваа гарагт УИХ-аар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэж гишүүд асуулт асууж үгээ хэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяр үг хэлэхдээ нэгэн ноцтой зүйлийг дурдсан юм. Тодруулбал тэрбээр өнгөрсөн найман жилийн хугацаанд хараа хяналтгүй явсанаар Дархан Уул аймагт хоёр дахь 60 тэрбумын хэрэг мандаж байна. 60 тэрбум шүү. Булавч бултайдаг учраас, даравч дардайдаг учраас удахгүй бүх юм ил болох байх хэмээн хатуухан хэлсэн юм. Энэ талаар сэтгүүлчид тодрууллага мэдээлэл авахад дараах тайлбар мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: 2023-2024 оны Дархан Уул аймгийн худалдан авалтын үйл ажиллагаанд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч газраас шалгалт хийсэн. Шалгалтын дүнгээр 63,8 тэрбум төгрөгийн зөрчил буюу хууль зөрчсөн асуудал илэрсэн. Худалдан авалтын төлөвлөлт, зарласан тендер, гэрээ байгуулалт дээр хууль зөрчсөн асуудал байгаа. Энэ дээр тухайн яамнаас мэдэгдэл гаргаад Дархан Уул аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд гарсан дүгнэлтийг хүргүүлсэн. Мөн авлигатай тэнцэх газарт ч хүргүүлсэн байдаг. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд үүн дээр анхаарал хандуулах ёстой. Тийм ч учраас тодорхой хэмжээний мэдээлэл авах гэж оролдож байгаа.
Энэ юу вэ гэхээр энэ их хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулцан энэ асуудал өнөөдөр хаана байгаа вэ гэдгийг чуулганы үеэр хөндсөн. Цаашдаа бол анхааралтай ажиглана. Авлигатай тэнцэх газар дээр энэ хэрэг шалгагдаж байна уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна. Дархан Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр яг энэ хяналт шалгалтын талаар ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар бас тодорхойгүй байна. Энэ асуудалд арга хэмжээ авч ажиллана гэж бодож байгаа. Энийг л хөндсөн.
Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал болоод эдийн засгийн хувьд гэвэл ажил яаж сайжирдаг вэ, цаашаагаа яаж дэвшиж явдаг вэ гэхээр хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хариуцлагыг шат шатанд нь хянадаг байх ёстой. Энэ 60 гаруй тэрбум төгрөгийн асуудал жишээлбэл хариуцлага тооцоод үнэн мөнийг нь тогтоож учрыг нь олж чадахын болуул цаашдаа энэ татвар төлөгчдийн мөнгийг хямгатай зарцуулах, зөв зарцуулах, бодитой зарцуулах дээр нөлөө үзүүлж чадна. Энэ дээр бид нар юу ч хийж чадахгүй ингээд л тойроод л эргэлдээд л байхын бол асуудал байсаар л байх болно. Эдийн засаг байсандаа байсаар л байх болно. Татвар төлөгчдийн мөнгө үр гамгүй үрэгдсээр л байх болно. 60 тэрбум гэдэг бол асар их мөнгө. Бид нар мартчихаад байгаа байхгүй юу. Саяхан хүртэл ахиад 60 тэрбумын схем гээд гараад явж байсан. Тэгвэл яг энэ архив чинь давтагдчихаад байгаан. Энэ худалдан авалтын схем зөвхөн ганцхан аймаг дээр явагдсан байгаад байгаа байхгүй юу.
HURTS.MN