УДШ: Д.Нямхүү нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлнэ

УДШ: Д.Нямхүү нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлнэ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаатгасан ч, прокуророос Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичиж, улмаар тус хэргийг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр болсон билээ. Шүүгдэгч Д.Нямхүү, Д.Бархүү нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутгагдсан байдаг. 

 Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1354 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай, Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох 31 хавтас хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа

Тэгвэл Улсын Дээд Шүүхээс Д.Нямхүү нарт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр болоод давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд