Гал түймрийн улмаас 5 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Гал түймрийн улмаас 5 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Гал түймрийн улмаас 5 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06-р сарын 05-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан байна. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд