Оросын хилээр энэ сарын 30-наас эхлэн  шинэ журмаар нэвтэрнэ

Оросын хилээр энэ сарын 30-наас эхлэн шинэ журмаар нэвтэрнэ

Хуваалцах Жиргэх

Оросын холбооны улсын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улс Казакстан, Монгол зэрэг орны иргэдийг энэ оны зургадугаар сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ.

 

Тиймээс ОХУ руу зорчих гэж байгаа иргэд дараах зүйлийг анхаарах шаардлагатай. 

1.ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликейшнийг гар утсандаа суулгаж, мэдээллээ бүртгүүлнэ. Үүнд, овог нэр, төрсөн он, сар, өдөр, паспортын мэдээлэл, зорчих өдөр, байршил, цээж зураг, эмнэлгийн даатгал хавсаргах гэх мэт. Ийнхүү  бүртгэл амжилттай болсны дараа QR код олгогдоно.

Хэрэв QR-ийг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй байна.

2. Зарим хүн бүртгэл хийхгүй байж болно. Үүнд, ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд. Тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд. Оросод нэвтрэх бүх төрлийн визтэй иргэд 6-гаас доош насны хүүхэд.

3. ОХУ-д зорчих гэж байгаа иргэд дараах зүйлд мөн анхаарах хэрэгтэй. Олон нийтийн цахим сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, коммент гэх мэт зүйлс ашигласан бол цахим сүлжээг түр хаах, цахим сүлжээнд байршуулсан улс төр, дайны сэдэвтэй пост, зураг байршуулсан бол устгах шаардлагатайг анхааруулжээ.

Гадаад харилцааны яамнаас тодруулахад, шинэ журам энэ сарын 30-наас хэрэгжинэ. Журамд тусгасан шаардлага, өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар хүсэлт явуулсан гэв.

 


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд