УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Гишүүд Байнгын хорооны хуралдаа суухгүй, хуулийн төслийг гацааж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Гишүүд Байнгын хорооны хуралдаа суухгүй, хуулийн төслийг гацааж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүдийг Байнгын хорооны хуралдаандаа суухгүй, хуулийн төслийг гацааж байгааг УИХ-ын дарга санууллаа.

Тэрбээр "Байнгын хороодод чиглэл өгсөн. Гишүүд Байнгын хорооны хуралдаа идэвхтэй оролцож, Байнгын хороогоор орж ирсэн асуудлыг шийдвэрлэхгүй бол болохгүй байна. Нэг төсөл нь гурав дахь удаагаа ажлын хэсэг рүү буцаж байна. Гишүүд нь нэг, хоёрхон заалт дээр маргаж, бие биедээ ацаг тавьж, асуудлыг хэлэлцэхээс хойшлуулж байгаа. Үүн дээрээ анхаарч, гишүүд зөвшилцөх байдлаар шийдэхгүй бол болохгүй байна. Нэг гишүүний нэг заалтаас болоод бүхэл бүтэн том хууль УИХ-ын чуулганд орохгүй байна. Үүнээс болоод УИХ үйл ажиллагаанд том саатал үүсэж байгааг сануулъя" гэлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд