Х.НЯМБААТАР: НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ БАЙГАА БОЛОХООР НАМАЙГ ЕРӨНХИЙ САЙДАД ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХ

Х.НЯМБААТАР: НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ БАЙГАА БОЛОХООР НАМАЙГ ЕРӨНХИЙ САЙДАД ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХ

Хуваалцах Жиргэх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Х.Нямбаатар : "Ерөнхий сайд огцроод үүрэг гүйцэтгэгчийн статус руу шилжсэн гэж ойлгож байгаа. Намын бага хурал удахгүй хуралдаж дараагийн Ерөнхий сайдыг тодруулах процесс явагдах байх гэсэн ерөнхий мэдээлэлтэй л байна.   

 

Миний хувьд  Нийслэлийн иргэдийн төлөөгчдийн хуралд  багаа ахалж сонгуулд оролцоод мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Тиймээс Улаанбаатар хотын иргэдэд хотын түгжрэл агаарын бохирдлыг бууруулах  үүрэг хүлээсэн.  Хийх ажил их байгаа. 

 

Тийм учраас өчигдөр хослол өмсөөд явахаар даргын суудалд санаархаж байна гэж гэхээр нь өнөөдөр тэр хослолоо сольчихлоо. Өчигдөр хүний төрсөн өдөр гээд хоолонд орно гэхээр нь хослол өмссөн чинь  зарим хүмүүс намайг даргын суудалд санаархаж байна гэж буруу ойлгосон юм шиг байна лээ. Би бол урьдах ажлаа л хийж байна. Одоо Яармаг руу явах гэж байна. Намайг Ерөнхий Сайдад нэр дэвшүүлэхгүй байх аа, санаа зоволтгүй" гэлээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд