Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн ордны баруун талд Монголын барилгачдын холбооны төлөөллүүд дөрөв дэх өдрөө жагсаж байгаа билээ. Учир нь Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын тендерт монгол компани оролцох боломжгүй болгож тендер зарлсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатараас тодрууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
Тэрбээр, Жагсаж байгаа асуудалд тодорхой тайлбар мэдээлэл өгий. Манай тендерийн тухай хуулинд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нь тендерийн зохих шалгууруудыг тавьдаг. Тухайлбал өргүй байх ёстой, гүйцэтгэх хяналтын баталгаа байршуулах ёстой, борлуулалтын орлогыг тендерийн тухай хуулинд зааснаар жишгийг тухайн төсөвт өртгийн 30-50 хувиар жишиглэнэ гэсэн зохицуулалттай. Би тендерийн хууль зөрчиж том үнийн дүнтэй тендер зарлах эрх байхгүй. Сэлбэ дэд төвийн барилгын төслийг Дарханы зам шиг болгож болохгүй. Өнөөдөр монгол улс ажиллах хүчний гүнзгий хомстолд орцон байгаа. Үүнтэй холбоотойгоор хавар энэ талаараа ч УИХ- д гаднаас ажиллах хүч оруулж ирэх хуулийн төсөл өргөн барьсан ч нөгөө хятад мятад гээд унагаасан. Тиймээс Нийслэл дээр зарим тендер 12 дахь удаагаа зарлагдаж байна. Жишээ нь, явган хүний замын тендер таван багц нь эзэнтэй болж чадахгүй байна. Нийт 15 багцаас ес нь эзэнтэй ажил нь явж байгаа. Цаашид ч хуульд нийцүүлж тендерээ зарлаад явна гэв.
Hurts.mn