Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халдварт Өвчин Судалалын Үндэсний төвөөс өгсөн Улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын өнөөдрийн тоон мэдээллийг хүргэж байна.
Улаабурхан өвний лаборатороор батлагдсан тохиолдол нэмэгдэж 5565 боллоо. Үүнээс эдгэрсэн 4100, гэрээр эмчлэгдэж байгаа 852, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 611, нас баралт 2, хавьтал 36307 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандана уу.