Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Хуваалцах Жиргэх

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийдвэр гарч баривчилгаанд явж буй зураг сошил орчин өчигдөр нийтлэгдсэн.

Тодруулбал, Тэдний хоорондоо маргалдан зодолдож, биесээ харааж байгаа шууд лайв цацагдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор  тэднийг олон нийтийн газар танхайрсан гэх үндэслэлээр Зөрчлийн хэрэг үүсгэж, өчигдөр /2025.06.05/ шүүхээс 9 хоног баривчилж, албадан сургалтад хамруулах шийдвэр гарч, баривчилсан юм. 

Тэгвэл Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар баривчлах шийтгэлийг түдгэлзүүлж, түүнийг сулласан байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд