Ч.Хүрэлбаатар: Намайг дараагийн шинэ засагт орж ажилла гэвэл үгүй гэж хэлнэ

Ч.Хүрэлбаатар: Намайг дараагийн шинэ засагт орж ажилла гэвэл үгүй гэж хэлнэ

Хуваалцах Жиргэх

Өнөөдөр удирдах зөвлөл хуралдаж байна. Тус хуралдаанаар намын бага хурал хэзээ хуралдахыг товлох байх. Мөн гол асуудал нь хэн нэгэн хүний нэрийг дурдахаас өмнө шинэ засгийн газар ямар асуудлуудыг шийдэх ёстойг удирдах зөвлөлүүд ярих нь зүйтэй.

Монголын эдийн засгийн байдал нэлээд хүндхэн байна. Экспортын орлого унасан үзүүлэлттэй байна. Шаардлагатай төсвийн орлого бүрдэхгүй, улсын хөгжлийн төлөвлөгөөнд тулсан ажлууд, төсөв дээр суурилсан хөрөнгө оруулалтуудын ажлыг санхүүжүүлэх боломжгүй байна.

Мөн валютын ханшийг хүчээр барьж байна. Энэ нь эргээд эдийн засагтаа ямар нөлөө үзүүлэх вэ? Хамгийн гол нь Монгол улсын эдийн засгийн тулгуур болсон хувийн хэвшлүүдээ яах вэ гэдэг асуудал байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “хүн биш хууль засагладаг байх ёстой” хэмээн ерөнхий сайд байхдаа хэлж байсан ч энэ үзэл орхигдсон.

Эдийн засгийн салбарууд дээр үүссэн энэ мэт олон асуудлыг яаж шийдэх вэ? гэдгийг түлхүү хэлэлцэх байх. Би бол улс төрийн идэвхгүй байдалтай байж байгаад эргэн ирж байгаа. Тиймээс хэн дараагийн ерөнхий сайд болох вэ? бус дээрх асуудлуудыг хэлэлцэх хэрэгтэй.

Намайг дараагийн шинэ засагт орж ажилла гэвэл үгүй гэж хэлнэ. Засгийн газар их хурал дотроосоо гишүүдээ бүрдүүлсэн нь зүйтэй.

М.Буянзаяа 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд