"All In Hit2" тоглолт маргааш SocialPay паркад тоглогдоно

Хуваалцах Жиргэх

Дуу бүр нь дурсамж хөглөх Мотив, Нэгэн зүгт, Take off, Sync гэсэн 4 хамтлаг хамтарсан “ALL IN HIT 2” тоглолт маргааш SocialPay park-д тоглох талаар хэвлэлийн бага хурлаа дөнгөж сая хийлээ.

Монголын хайрын дууны хамтлаг, “Цасан бороо”, “Чи минь ганцхан”, “Чамдаа” зэрэг олон олон дуугаараа залуусыг байлдан дагуулж явсан Мотив хамтлаг, Анхны борооноор санаандгүй норж бидэнтэй танилцахдаа Монголын залуусыг нэгэн цагт, нэгэн зүгт хөтөлсөн “Нэгэн зүгт” хамтлаг, Цасан дээр нэрийг чинь бичлээ хэмээн дуулж, дуунд хайртай үзэгчдийнхээ зүрх сэтгэлд нэрээ үлдээсэн Take off хамтлаг, "Миний гэр- II" реалити шоуны цуврал болох "Чи шүү" шоунаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн, дуу бүр нь дурсамж агуулах "Sync" хамтлаг хамтран 6 дугаар сарын 7-нд “ALL IN HIT 2” тоглолтоо хийнэ. 

Тоглолтын найруулагч Цоомоо: Маргаашийн тоглолтонд та бүхний мэдэхгүй дуу нэг ч байхгүй, та бүхний дурсамжийг сэргээсэн сайхан тоглолт болно гэдгийг амлаж байна гэв.

“ALL IN HIT 2” тоглолтын билетийг онлайнаар болон GS25-ийн бүх салбаруудаар худалдаж авах боломжтой.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд