Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Олон овоот"-ын найман лицензийг Г.Алтан агсны хүүхдүүдэд шилжүүлсэн нь хууль бус эсэхийг тодруулахад дараах тайлбар мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь дэлхийн бусад улс орнууд шиг Баялгийн сангийн тухай хууль байсан. Энэ хууль маань нилээн дуншиж дуншиж таван жилийн дараа буюу 2024 оны хавар батлагдсан. Ингээд үүнийг хэрэжүүлэх үүрэг нь Хамтарсан засгийн газарт ирсэн. Хамтарсан засгийн газар дотор маань энэ баялаг маань өөрөө уул уурхайн салбарт ноогддог учраас энэ санг дүүргэж иргэддээ тэр яриад байгаа Эрүүл мэнд, боловсрол, орон сууцтай болоход нь том дэм болох ажлыг жинхэнэ утгаар нь хийх ёстой. Тэрнээс биш нэг удаа орохдоо дусал дуслаар биш том хэмжээгээр орох ёстой гэдэг энэ концепц дээрээ тогтоол шийдвэрүүдээ гаргаад 34,50 хувийг авна гэдэг асуудлыг хөндөөд ажиллаад явж байсан. Эхний үр дүнгүүд ч гараад явж байгаа.
Олон овоотын ордын лицензийг буцаан өгсөн асуудлын хувьд лавлаж асуусан. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэ гэсэн дөрвөн удаагийн шүүхийн шаардлага өгсөн байсныг олж үзсэн. Монгол улс бол дарга засагладаг орон биш хууль засагладаг орон. Үүний дагуул явсан. АМГТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Ш.Ганхуяг Ардчилсан намын л гишүүн хүн. Хууль бус шийдвэр гаргасан бол тухайн хүмүүс хариуцлагаа хүлээнэ. Нэг хүн дураараа гарч ирээд ялангуяа би тэр даргад дур мэдэн шийдвэрээ гаргасан гэж огт бодохгүй байгаа. Тэр өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэрт өөрөө харуцлага хүлээнэ. Хэрвээ Туваан гэдэг хүн байсан бол хариуцлагаа хүлээгээд явах байсан. Шаардлагатай бол шүүхийн шийдвэрийн бичгүүдийг нь гаргаад өгч болно гэв.
Hurts.mn