Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсад өнгөрсөн тавдугаар сард 66360 гадаад жуулчин иржээ.Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5000-аар өссөн үзүүлэлт аж. Харин 2025 он гарснаас хойш 226 мянган жуулчин манай улсад ирсэн байна. Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр төлөвлөсний хүрээнд Монголыг таниулах, сурталчлах зорилготой “Монголд зочлох жил”-ийг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Үүний үр дүнд 2023 онд аялал жуулчлалын салбараас 1.2, 2024 онд 1.6 тэрбум ам.долларын орлогыг Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлсэн байна.
Мөн Улсын баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад жуулчдад хүртээмжтэй байлгах талаарх саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлссэн байна. Тухайлбал өнгөрсөн жилийн долоодугаар сарын 1-11-нд манай улсад 52 мянган жуулчин ирсэн бол жуулчдын олонх нь улсын болон орон нутгийн баяр, наадмыг үзэх гэж зорин ирдэг бөгөөд жил бүрийн баяр наадмын нээлтийн тасалбар аялал жуулчлалын компаниудад хязгаарлагдмал байдаг байна. Тиймээс зөвхөн наадам үзэхээр ирсэн жуулчид зорилгоо биелүүлж чадахгүй, сэтгэл дундуур буцах тохиолдол олон байдгийг аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос анхааруулжээ.