ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙЖ, ЦАЛИНГАА 50 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙЖ, ЦАЛИНГАА 50 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Засгийн газрын 2025.05.21-ний өдрийн хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтыг ХҮН АМ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА болгон өөрчлөх шийдвэрийг гаргасан.

Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, сургалт, судалгаа хариуцдаг манай салбарын УУРАГ, ТАРХИ болсон тус байгууллагын түүхэн шийдвэр болох Засгийн газрын тогтоолыг УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2025.06.06/ гардуулан өглөө.

Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчилснөөр:

- Их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөвлөлтийг мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоотой уялдуулан үндэсний хөдөлмөрийн зах зээлийн их өгөгдлийн платформыг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

- Байгууллагын статус, үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, судалгааны үндсэн чиглэлд Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж, жил бүрийн улсын төсөвт тусгадаг болно.

- Захиалгаар судалгааны ажил гүйцэтгэх, төлбөрт сургалт зохион байгуулах эрхтэй болж, гэрээт ажлын орлогоос ажилтан албан хаагчдын цалин 50 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМЭГДЭХ боломж бүрдлээ.

- Дотоодод ахисан түвшний сургалтад хамрагдах хүрээлэнгийн ажилтнууд сургалтын төлбөрийн 100 ХҮРТЭЛ ХУВИЙН ДЭМЖЛЭГ байгууллагаасаа авах боломжтой болно.

- Сургалтын үйл ажиллагаа эрхлэх, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болно .

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд