Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2025.06.08/ насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон, осолд холбогдсон хоёр тохиолдол бүртгэгдлээ.
Урьдчилсан байдлаар эцэг эх, асран хамгаалагчийнхаа автомашиныг зөвшөөрөлгүй авч, замын хөдөлгөөнд оролцон, зам тээврийн осол гаргаж, 1 хүүхдийн амь хохирч, 8 хүүхэд гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн түлхүүрийг ил орхихгүй байх, жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.