Б.Дэлгэрсайхан: БНХАУ-ын талаас төгрөгийн ханшийн уналтаас болж хохирол амсаж байна гэж нэг биш удаа албан бичиг ирүүлсэн

Б.Дэлгэрсайхан: БНХАУ-ын талаас төгрөгийн ханшийн уналтаас болж хохирол амсаж байна гэж нэг биш удаа албан бичиг ирүүлсэн

Хуваалцах Жиргэх

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Өнөөдөр тавантолгой төмөр зам болон БНХАУ-ын төмөр замын, зам гүүрний инжинеринг групптэй ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа.  Энэ гэрээ бол нилээд удаан хугацаанд, олон хүний хүч хөдөлмөр, нойр хоолгүй ажиллан байж энэ гэрээг баталлаа. 

Энэ гэрээг анхнаасаа худалдан авах гэрээг 848 тэрбумын худалдан авалтын үнэ зарласан. Энэ үнээр энэ компани орж ирсэн хэдий ч нөгөө компани нь 960 гаруй тэрбумын үнийн санал ирүүлсэн. Тендерийн үнээрээ гэрээгээ байгуулж байгаа ч БНХАУ-ын талаас танай төгрөгийн ханшийн уналтаас болоод бид хохирол амсаж байна. Тухайлбал дөнгөж тендер зарлаж байх эхлэх үед юань 460 байсан бол өнөөдөр 480 болсон. Үүнээс 17 тэрбумын алдагдал хүлээх гэж байна. Дээр нь  ажилчдын цалин, техник технологи бүх юмны үнэ нэмэгдсэн. Энэ асуудал бол аль ч улсад үүссэн байгаа.  Жишээлбэл, худалдааны хоригоос шалтгаалж юмны үнэ нэмэгдэж байна гэх албан бичгийг бидэнд нэг биш удаа ирүүлж байгаа. 

Тиймээс үүнийг бид эргэн харж үзэж, Миний бие өнгөрсөн хоёр долоо хоногийн өмнө засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үнийг эргэн харах нь зүйтэй гэж гэрээг хийхдээ ялангуяа энэ юанийн ханшны алдагдалын асуудал дээр онцгой анхаарахыг зам тээврийн сайд, сангийн сайд Б. Жавхаланд үүрэг болгосон засгийн газрын тэмдэглэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирал Б. Дүгэржавт үүрэг өгсний дагуу үргэлжлүүлээд үнэн дээр харилцан тохиролцоно. 

 Бидний зүгээс ажил хийгдэх явцад 30-аас доошгүй хувийг монголын компаниар хийлгэх үүрэг хүлээлгэж байгаа. Ингэснээр ханшийн зөрүүний уналтаас бага зэрэг хамгаалагдана гэж тооцож байгаа. 

Мөн аль болох богино хугацаанд хийхийг шахаж байгаа. Хятадын тал 22 сарын хугацаанд хийнэ гэж байгаа. Ханш болон бусад асуудлаа шийдвэрлэж чадвал ажлыг нэн даруй эхэлнэ. 

Улаанбаатар төмөр зам компани төмрийн хог цуглуулдаг газар биш. Тийм учраас цаашдаа монголын компаниуд шинэ вагон оруулж ирвэл бид шууд оруулна. Харин гадаад компани шинэ, хуучин вагон оруулж ирэхийг зөвшөөрөхгүй гэдэг тушаал шийдвэр гаргасан. Улаанбаатар төмөр замыг вагонгүй гэдгийг далимдуулж түрээсийн вагон орж ирээд монголын валют гадагшилж байгаа. Үүнийг зогсоосон. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд