2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлж дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжилсэн юм. Энэ жилийн Элсэлтийн шалгалтад 35 939 сурагч бүртгүүлжээ. Элсэлтийн шалгалтыг дараах хуваариар зохион байгуулна. 

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/

Түүх - 10:00-11:20

Англи хэл - 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/

Хими – 10:00-11:40

Газарзүй – 13:00-14:20

Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/

Биологи – 10:00-11:20

Математик – 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/

Физик – 10:00-11:40

Орос хэл – 13:00- 14:20

Монгол хэл – 16:00-17:20