Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол "Хилэнтийн гүүр"-ний доод талд хүн живсэн байна гэх дуудлага Онцгой байдлын газарт зургаадугаар сарын 6-ны өдөр иржээ.
Дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж энэ сарын 7-ны өдрийн 08:22 цагт иргэдийн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Уг осолтой холбоотойгоор нийт найман иргэн амь насаа алдсан талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Иймд урин дулаан цаг ирж байгаа энэ үед эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд орохгүй байхыг анхааруулав.
эх сурвалж: Хөвсгөл Онцгой байдлын газар