Хуурамч хаягаар хандив гуйж 250 гаруй сая төгрөг залилжээ

Хуурамч хаягаар хандив гуйж 250 гаруй сая төгрөг залилжээ

Хуваалцах Жиргэх

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 47,217 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 465 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл хүний амь насыг хохироосон 7, бусдын биед халдаж хохирол учруулсан 188, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 13, өмчлөх эрхийн эсрэг 151, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, хүрээлэн буй орчны эсрэг 10, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 74, бусад төрөлд хамаарах 20 хэрэг тус тус байна.

Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах хэргүүдийг онцолж байна. Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг хил гарах зорилготой явж байх үед нь алба хаагчид саатууллаа. Тухайн иргэн нь Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлд эрэн сурвалжлагдаж байжээ.

 Иргэн Э нь арилжааны банкны таван дансыг ашиглан бусдаас хандив хүссэн зар мэдээллүүдийг хуулбарлан авч дансны дугаарыг өөрчилж улмаар хуурамч хаягаар хандалт ихтэй группүүд рүү түгээж иргэдийг хуурч мэхлэн залилдаг байжээ. Урьдчилсан байдлаар тухайн таван дансанд үзлэг хийхэд иргэдээс 1052 удаагийн гүйлгээгээр 250 орчим сая төгрөгийг залилжээ.

Иймээс иргэд та бүхэн цахим заллингаас болгоомжилж, анхаарал сэрэмжтэй байна уу. 

М.Буянзаяа 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд