Тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах саналыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэнэ

Тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах саналыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэнэ

Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдөл 33 мянган иргэний санал авсан тул өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөж байна.    

Улаанбаатарт авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024.12.04-ний тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн юм. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд