Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдөр буюу /2025-06-09/-нд Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллын … тоот байрнаас эмэгтэй хүн унаж амиа алдсан байна.
Эл хэрэг тухайн 08-09-нийг шилжих шөнө гарсан бөгөөд “Өндрөөс хүн уначихлаа” гэх дуудлага Цагдаагийн байгууллагад 00.00 цагийн орчимд ирсэн байна. Уг дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид ирж шалгахад амиа алдсан нөхцөл байдал тогтоогджээ.
Урьдчилсан байдлаар амь хохирогч эмэгтэйг амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзэж буй аж. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Баянгол дүүргийн цагдаагийн газарт үргэлжилж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эмэгтэй амь насаа хохироосон байж болзошгүй хэмээсэн юм..
Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 73 хүн амиа хорлосон байна. Тодруулбал, Нэгдүгээр сард 17, Хоёрдугаар сард 18, Гуравдугаар сард 15, Дөрөвдүгээр сард 23 хүн амиа хорлосон гэх тоон мэдээллийг ҮСХ-ны судалгаанаас харж болохоор байгаа юм.