"Оюу толгой" ХХК гүний уурхайн Панел 1 хэсгийн бүтээн байгуулалтаа зогсоолоо

Оюу толгойн уурхайн үйл ажиллагааны зогсолтгүй байдлыг хангахын тулд гүний уурхайн Панел 1 хэсгийн бүтээн байгуулалтыг энэ 6 дугаар сараас түр зогсоолоо. Учир нь Оюу толгойн бүлэг ордын хэсэг болох “Онтре” ХХК (Entrée Resources LTD)-ийн эзэмшиж байгаа талбайн лицензийг шилжүүлэх хэлэлцээ “Онтре” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд үргэлжилж байгаа тул бид шийдвэр эцэслэгдтэл өөр компанийн лицензтэй талбайд нэвтрэх боломжгүй юм.

Энэ хүрээнд:

• 2025, 2026 оны төлөвлөгөөт хуваарийн дагуу Панел 0, Панел 2 хэсэгт уурхайн бүтээн байгуулалт болон үйлдвэрлэл үргэлжилнэ.

• “Онтре” ХХК-ийн лицензтэй талбайд хамаарахгүй Панел 2 хэсгийн өмнөд талбайг олборлолтод бэлдэн уулын ажлын төлөвлөгөөнд түр хугацааны өөрчлөлт орууллаа.

• 2025 оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө өөрчлөгдөхгүй. Зэсийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн жилд дунджаар 500 мянган тонн хүргэх зорилт хэвээр байна.

Цаашид “Онтре” ХХК-ийн лицензтэй талбайд хамаардаг Панел 1 хэсэгт төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийн, олборлолт явуулах нь нэн чухал бөгөөд бүх тал үр өгөөжөө бүрэн хүртэх боломжийг бий болгох юм.

Иймд талууд дорвитой шийдэлд хүрэх хүртэл “Оюу толгой” компани шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлсээр байх болно.

Уурхайн ажлын төлөвлөгөөний энэхүү өөрчлөлт нь “Онтре” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд лиценз эзэмшлийг шилжүүлэх хэлцэл эцэслэгдэх хүртэлх хугацаанд уурхайн үйл ажиллагааны зогсолтгүй байдлыг хангахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм.

бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд